L O A D I N G
logo
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хамт олон эко орчин бүрдүүлж, 108 мод тарьлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хамт олон эко орчин бүрдүүлж, 108 мод тарьлаа

  • Nov 01, 2019

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хамт олон “Нэг хүн-нэг мод” аяныг өрнүүлж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

Тус сургуулийн хамт олон өнгөрсөн сарын  23-ны өдөр 100 ширхэг бургас, найман ширхэг улиас модыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлангийн гүүрний хойд талд Сэлбэ голын баруун эргээр тарьсан юм. Мөн тэд  тухайн бүсэд ДХИС-ийн ШШГС-ийн “Ногоон төгөл” гэсэн нэртэй самбар байрлуулав.  

Мод тарих арга хэмжээнд бүрэлдэхүүн сургуулийн алба хаагчид, төгсөх 541, 542, 5531, 5552 дугаар дамжааны 74 сонсогч, суралцагчдын хамт оролцож, эко аян өрнүүллээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн баш, төгсөх дамжааны сонсогч, суралцагчдын хүрээнд “Нэг хүн-нэг мод” аяныг өрнүүлсэн аж. Аяны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Крекитийн талбайд 100 ширхэг саваа бургас, тавдугаар сарын 18-нд 45 ширхэг саваа бургасыг  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлангийн гүүрний хойд талд Сэлбэ голын баруун эрэг дагуу тарьж,  эко орчин бүрдүүлээд байна.

Цаашид ирэх 2020 оны тавдугаар сарын 15, 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг хүн-нэг мод” аянд дахин нэгдэж,  багш, албан хаагчид болон төгсөх дамжааны сонсогчдын хүрээн 100 ширхэг мод тарьхаар төлөвлөжээ.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан.

Уг зарлигт жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалсан байдаг.

“Нэг хүн-нэг мод” аяныг өрнүүлж, эко орчин бүрдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн хамт олон, сонсогч, суралцагчдад амжилт хүсье.  

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА