Дотоод хэргийн их сургуулийн докторант Чоёндиваагын Сайнтөрийн “Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацын урьдчилсан хамгаалалт 2020 оны 6 дугаар сарын 26-ны /Баасан гарагийн/ 10:00 цагт, мөн өдрийн 14:00-18:00 цагт тус сургуулийн докторант, Удирдлагын академийн Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багын ахлах багш, хурандаа Ванягийн Пүрэвбаасангийн “Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдлыг хангах арга зам”, Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Бираагийн Одонгэрэлийн “Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацын жинхэнэ хамгаалалт Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн “Соёмбот” танхимд тус тус зохион байгуулагдана.
АХИСАН ШАТНЫ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ