L O A D I N G
logo
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдвээр цахимаар хуралдав

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдвээр цахимаар хуралдав

  • Jul 01, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрхийн асуудал” сэдвээр зургадугаар сарын 30-ны өдөр цахим хурлыг зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь онолын хувьд ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрт үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажилд бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа алба хаагчдын эрхийн асуудлыг хөндсөнөөрөө онцлогтой.
Хуралд Дотоод хэргийн их сургуулийн талаас Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, доктор /Ph.D/, хурандаа Ц.Очгэрэл, Хорих ял эдлүүлэх алба, Шийдвэр гүйцэтгэх албаны албаны хаагчид алба хаагчид оролцсон.
Хурлын хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нь”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын бүтээмж ба эрх зүйн байдал” “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн төгсөгчдийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох нь”, “Шийдвэр гүйцэтгэгчийн аюулгүй байдал, түүний мэргэжлийн хариуцлагын зарим асуудлын тухай”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах эрхийн хэрэгжилт”, “Шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын зарим асуудал” зэрэг анхаарал татсан сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.
Мөн энэ үеэр хорих байгууллагын алба хаагчдын, шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлаар үзэл бодлоо хуваалцаж эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлын асуудлыг судалгааны ажлын тусгайлсан чиглэл болгон хөгжүүлэх ажлын эхлэл болсон.
Цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох талаар эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
                                                   СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА