L O A D I N G
logo
Их сургуулийн магистрант, докторантуудад  судалгааны тэтгэлэг гардууллаа

Их сургуулийн магистрант, докторантуудад судалгааны тэтгэлэг гардууллаа

  • Jul 03, 2020
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Дотоод хэргийн  их сургуультай  хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцаж байгаа судлаачдын “Судалгааны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг энэ сарын 1-ний өдөр сонгон шалгарууллаа. Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ нар магистрант, докторантуудад  судалгааны тэтгэлгийн гэрээг гардуулав.  
Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус үйл ажиллагаагаар ДХИС-ийн докторант Ч.Эрдэнэбатын “Нэн ховор, ховор амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, түүнийг илрүүлэх, таслан зогсоох боломж”, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн магистр, цагдаагийн хошууч О.Одонтуяагийн “Монгол орны нэн ховор, ховор ургамлын хууль бус бэлтгэл, худалдааны өнөөгийн байдал, түүнийг илрүүлэх, таслан зогсоох боломж” сэдвийн хүрээнд ирүүлсэн төсөл тус тус шалгарсан юм.  
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА