L O A D I N G
logo
Эрдэмтэн багш, сонсогч, оюутнуудад “Нар хүнээс манддаг” сэдвээр лекц уншлаа

Эрдэмтэн багш, сонсогч, оюутнуудад “Нар хүнээс манддаг” сэдвээр лекц уншлаа

  • Oct 31, 2019

Сэтгэл зүйч, зохиолч, МУИС-ийн докторант П.Буяндэлгэр “Нар хүнээс манддаг” сэдвээр лекц уншлаа.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан тус лекцэнд Их сургуулийн эрдэмтэн багш, сонсогч, оюутнууд хамрагдсан юм.

Лекцийн хүрээнд сэтгэл зүйч, зохиолч, МУИС-ийн докторант П.Буяндэлгэр “Та дэлхийн газрын зургийг хараад зарим улс орон маш том хэмжээний газар нутагтай, зарим нь дунд зэрэг байхад, бүр цэг шиг жижигхэн улс орон байхыг ч олж хардаг.

Таны харилцааны газрын зураг чинь хэр том бэ. Ямартаа ч таны харилцааны хэм хэмжээ бол таны амьдралын хэм хэмжээ байдаг” гэдгийг онцоллоо.

Тэрбээр толь шиг заавал эргэж тусдаг тусгал харилцаанд заавал оршдог гэдгийг бүү март. Хүмүүс тантай яаж харилцаасай гэж хүсч байна, та өөртэйгөө тэгж л харилцаарай гэв.  

Сэтгэл зүйч, зохиолч, МУИС-ийн докторант П.Буяндэлгэр “Нар хүнээс манддаг” номоо 2012 онд хэвлүүлсэн байна. Түүний хэлснээр “Нар хэзээ ч ганцаарддаггүй шиг, сэтгэлдээ нартай хүн бусдаар хүрээлүүлдэг. Харин сэтгэлдээ буй нарыг хэрхэн харилцаагаар дамжуулан мандуулах вэ.  Харилцаа нь хурууны хээ шиг дахин давтагдашгүй бөгөөд тантай уулзсан хүн бүр үл давтагдах харилцааны өөр өөр мэдрэмжийг үүсгэдэг. Зөвхөн  танаас гарч болох тэрхүү харилцааг бий болгох нь өөрийн онцлогоо бусдын онцлогт уусгалгүй нийцэхийг давтагдашгүй харьцаа гэнэ. Энэхүү чанараараа бусдыг өөрөөс түлхэж эсвэл өөрийн хувь шинжинд нийцэх нэгний өөртөө татдаг. Учир нь өнөөдөр таныг үнэлэж буй үнэлэмж нь өнгөрсөн хугацаанд бусдад үлдээсэн ул мөр чинь ирээдүйд хэн байхыг чинь тодорхойлно. Учир нь хүнийг чухалчилдаггүй бол харилцаагч чухалчилдаггүй” гэлээ. 


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА