L O A D I N G
logo
Их сургуулийн албан хаагч, сонсогчид намрын ургац хураалтын ажилд оролцож байна

Их сургуулийн албан хаагч, сонсогчид намрын ургац хураалтын ажилд оролцож байна

  • Sep 04, 2020
Дотоод хэргийн их сургуулийн албан хаагч, сонсогчид  ургац хураалтын ажилд идэвхтэй оролцож байна.
Тэд наймдугаар сарын 22-ноос эхэлж, газар тариалангийн бүс болох Сэлэнгэ, Төв аймгийн  20 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтран чацаргана, хүнсний ногоо хурааж, хөдөлмөрийн дадлага, сургалтыг гэрээгээр зохион байгуулан ажиллаж буй юм. Албан хаагч, сонсогчдын ургац хураалтын ажил есдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид жил бүр ургац хураалтын ажилд ийнхүү оролцож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ.  Газар тариалангийн компаниудын зүгээс Их сургуулийн сонсогчдыг ажилд хичээнгүй, идэвх зүтгэлтэй хэмээн сайшааж байна.