L O A D I N G
logo
Лектор Г.Бандицэрэн “Хувь хүний хөгжил” сэдвээр лекц уншив

Лектор Г.Бандицэрэн “Хувь хүний хөгжил” сэдвээр лекц уншив

  • Nov 04, 2019

Үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, лектор Г.Бандицэрэн  “Хувь хүний хөгжил” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэнд Их сургуулийн 600 сонсогч, суралцагч хамрагдсан юм.

Биднийг хүрээлэн буй хүчин зүйлс, гэр бүлийн орчин, санхүүгийн байдал, удмын хүчин зүйлс, амьдралын орчин нөхцөл зэргээс хувь хүний хөгжил ихээхэн хамааралтай байдаг талаар лектор Г.Бандицэрэн  дурдсан.

Тэрбээр “Орчин үед хувь хүний хөгжлөөр нийгмийн хөгжлийг тодорхойлох хандлага түлхүү яригдаж байна. Харин нийгмийн хөгжил нь эргээд хүн өөрөө өөрийгөө хүндлэх, амжилт ололтыг бий болгоход нь нөлөөлж байдаг. Гэвч хамгийн чухал нь бие хүний аливаа зүйлд хандах эерэг хандлага нь хувь хүний хөгжлийн эцсийн үр  дүн байдаг. Товчхондоо өөрөө өөртэйгөө ажиллаж, эрүүл мэндээ сонсож, идэвхтэй амьдрах нь таны хөгжлийн суурь. Тэрхүү хөрснөөс та өөрийгөө сонирхол татахуйц цорын ганц нэгэн гэдгээ мэдэрнэ” хэмээн лекцийнхээ үеэр дурдав.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА