L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

  • Sep 14, 2020
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан есдүгээр сарын 10-ны өдөр Их сургуулийн “Соёмбот” танхимд боллоо.
Хуралдаанаар тус сургуулийн докторант Ч.Сайнтөрийн “Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр “Хил судлалын доктор (Ph.D)”-ын зэрэг горилсон диссертацын хамгаалалтыг, докторант Э.Идэрцогийн “Хүн амины хэргийн газрын үзлэгийн онол, практикийн асуудал” сэдэвт диссертацын урьдчилсан хамгаалалтыг тус тус  шүүн хэлэлцсэн юм.  
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрээр горилогч Ч.Сайнтөрд “Хил судлалын доктор (Ph.D)”-ын зэрэг олгохоор шийдвэрлэв.
  ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН  АЖЛЫН АЛБА