L O A D I N G
logo
“Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

  • Sep 16, 2020
Мөрдөн байцаах алба үүсч байгуулагдсаны 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн болж өндөрлөлөө.
Тус цогцолбор тэмцээнд Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, Авлигатай тэмцэх газар болон Мөрдөн байцаах албаны 50 гаруй нэгжийн 54 мөрдөгч мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөв.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, Мөрдөх арга зүйн тэнхим, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн институтын багш нар эссэ, хэргийн газрын үзлэг, эрх зүйн мэдлэг, ур чадварыг сорих тэмцээнийг зохион байгуулж, шүүгчээр ажиллаж, шилдэг мөрдөгчдийг тодруулсан юм.  
Тэмцээний нэгдүгээр байрт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлайбаяр, хоёрдугаар байрт Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг, гуравдугаар  байрт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав. Тэмцээнд амжилттай оролцсон мөрдөгчиддөө ажлын амжилт хүсье.
Мөрдөгч та бүхний мэлмий тунгалаг, үйлс ариун байх болтугай.
 
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА