L O A D I N G
logo
Цагдаа судлалын профессорын судалгааны багийн  өргөтгөсөн хурал боллоо

Цагдаа судлалын профессорын судалгааны багийн өргөтгөсөн хурал боллоо

  • Sep 22, 2020
Цагдаа судлалын профессорын судалгааны багийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт өргөтгөсөн хурал есдүгээр сарын 18-ний өдөр Цагдаагийн сургуулийн “Багш хөгжлийн төв”-д боллоо.
Хурлыг тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар даргалж, нарийн бичгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнх удирдан чиглүүлэв.

Тус хуралд багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнх, зөвлөх профессор, доктор, профессор, цагдаагийн хурандаа М.Батаев, доктор М.Эрдэнэбаяр, судалгааны чиглэл хариуцсан профессор, доктор, дэд профессор, д/х Д.Булган, х/а Г.Буянхишиг, клиникийн профессор, х/а Л.Нямдаваа, клиникийн дэд профессор, х/а Н.Лхагвасайхан, ахлах судлаач, хошууч Г.Бямбадорж, судлаач, дэслэгч Д.Цэрэнлхам, лаборант, дэд ахлагч М.Мөнхзаяа, өргөтгөсөн бүрэлдэхүүнд саналын эрхтэй ЦЭЗТ-ийн эрхлэгч, цагдаагийн хурандаа А.Амарсайхан, ахлах багш, цагдаагийн хурандаа А.Баасанцэрэн, цагдаагийн дэд хурандаа Н.Бадраа, багш, цагдаагийн ахлах дэслэгч Э.Дашгаадан нар  оролцсон юм.
Өргөтгөсөн хурлаар докторант, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхийн “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацийг хэлэлцэн Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд холбогдох материалыг хүргүүлж, урьдчилсан хамгаалалтад оруулахаар шийдэрлэлээ.
Мөн тус хурлаар БНСВАУ-ын Ардын цагдаагийн Захиргааны удирдлагын тэнхимийн төрийн удирдлагын багийн багш, дэд дарга, цагдаагийн ахмад Динх Ван Ту-гийн “Вьетнам-Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр гаргасан бүтээлүүдийг хэлэлцэн багц цаг тооцохоор шийдвэрлэв.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА