L O A D I N G
logo
“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалт болов

“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалт болов

  • Sep 28, 2020
Дотоод хэргийн их сургууль болон Удирдлагын академийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт албан тушаалын дамжааны сургалт есдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  
Тус сургалт нь онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх,  хувь хүний хөгжлийн системтэй мэдлэг  олгох,  төрийн албаны шинэчлэлийн суурь өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх зорилготой юм байна.   
Энэхүү зорилгод нийцүүлж сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулж тус академийн эрдэмтэн багш нар болон төрийн албаны зөвлөл,  “ФранклинКови” олон улсын хүний хөгжлийн сургалтын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчид нэг багц цагийн сургалтыг удирдан явуулсан юм. Сургалтад хамрагдсан  ОБЕГ-ын 27 удирдах албан тушаалтанд гэрчилгээ гардуулав.
 
Сургалтаар гамшгийн үед онцгой байдлын байгууллага болон улсын албад, мэргэжлийн ангийн хамтын ажиллагааны бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналтын системийг сайжруулах арга замыг тодорхойллоо. Мөн хувь хүний хөгжил, өндөр бүтээмжтэй дадал системийн ур чадвар эзэмшүүлэх, Төрийн албан шинэчлэлийн суурь зарчим, Удирдах ажилтны ёс зүй,  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан гамшгаас хамгаалах суурь зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарал хандуулав.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА