L O A D I N G
logo
Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

  • Sep 29, 2020
“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд Их сургуулийн бүтээн байгуулалт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудыг есдүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд Их сургуулийн үе үеийн захирлууд, ахмад буурлуудын төлөөлөл оролцсон юм. Тус үйл ажиллагааны үеэр Их суруулийн удирдлагууд ахмадуудад баяр хүргэж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллага, Их сургуулийн шагналыг гардуулав.
 Тодруулбал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр д/х О.Доржпалам, д/х Д.Доржсүрэн, “Аюулгүй байдлын төлөө” тэмдгээр ахмад настан х/а В.Бямбасүх, “Цагдаагийн гавъяа” тэмдгээр О.Нямдаваа, Л.Ягаанцэцэг, “Дотоодын цэргийн хүндэт тэмдэг”-ээр Б.Одончимэг, “Хүндэт ажилтан” тэмдгээр д/х С.Цэдэнбал, Д.Шаравшагдар, Ц.Итгэл , “Спортын алдар“ тэмдгээр Д.Гантөмөр, А.Энхтүвшин, “Албаны төлөө I“ тэмдэгээр Б.Ганхуяг, Б.Буд, Д.Цэндсүрэн, П.Батжанцан, С.Баасанжав нарыг тус тус шагналаа.

 Мөн зарим ахмадуудад дэмжлэг үзүүлж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. Ийнхүү “Олон улсын ахмадын өдөр”-ийн хүрээнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авсанд өндөр настнууд талархснаа илэрхийлэв.  
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА