L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний багш нар тодорлоо

Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний багш нар тодорлоо

  • Oct 07, 2020
Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд 2019-2020 оны хичээлийн жилд ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан амжилттай ажилласан Их сургуулийн тэргүүний, шилдэг багш нарыг тодрууллаа.  


Их сургуулийн “Тэргүүний багш”-аар   Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга, “Тэргүүний арга зүйч багш”-аар Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэн, “Тэргүүний анги даасан багш”-аар Хилийн албаны сургуулийн Ар тал, эдийн засгийн тэнхимийн багш, дэслэгч Б.Юмаажав нар тус тус шалгарав.
Мөн энэ үеэр Их сургуулийн 2019-2020 оны тэргүүний багшийн шалгаруулалтад оролцсон шилдэг багш нарт шагнал гардуулж, урамшууллаа.
Дотоод хэргийн их сургуулийн Багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан тус шалгаруулалтад Их сургуулийн бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийн 15 багш бүтээлээ сорин өрсөлдсөн юм.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА