L O A D I N G
logo
Их сургуулийн удирдлагууд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзлаа

Их сургуулийн удирдлагууд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзлаа

  • Oct 09, 2020
Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн аравдугаар сарын 08-ний өдөр Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат нар оролцов.
Энэ үеэр Их сургуулийн удирдлагууд ДХИС-ийн цаашдын хөгжлийн талаар танилцуулж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.    
Тухайлбал, Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрт Дотоод хэргийн их сургууль хамрагдах хүсэлтээ илэрхийллээ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан   шинжлэх ухаан технологийн 12 парк байгуулах ажлын нэгдүгээрт тус сургуулийн шинжлэх ухаан технологийн паркийг тусгуулж батлуулахад дэмжлэг үзүүлэх,  “Спорт цогцолбор, номын сан”-гийн барилга ашиглалтад орсонтой холбогдуулан Их сургуулийн Төв номын санг тохижуулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Мөн ШШГЕГ-аас зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах бэлтгэх ажлын хүрээнд ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуульд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны бүртгэл хяналтын системийг нэвтрүүлэх цахим кабинетийг байгуулахад туслалцаа шаардлагатай байгааг дурдав.
Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ДХИС-ийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авч, тус сургуулийн үйл ажиллагаатай аравдугаар сарын 23-ны өдөр ирж танилцаж, цаашид багшийн хөгжилд  дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
 
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА