L O A D I N G
logo
Хүүхэд багачуудад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр  хичээл заав

Хүүхэд багачуудад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр хичээл заав

  • Oct 13, 2020
Онцгой байдлын сургуулийн багш, дэд хурандаа Ц.Ганчимэг багштай 6521 дүгээр дамжаа “Гамшгийн эрсдэл-олон нийтийн оролцоо” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах ухаанд сургах, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилготой тус сургалтад Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар цэцэрлэгийн хамт олон хамрагдав.
Энэхүү сургалт нь гурван үе шаттайгаар зохион явагдсан юм.   
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтад тус цэцэрлэгийн 45 багш хамрагдаж, туршлага хуримтлууллаа.

 Мөн 223 хүүхдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр  хичээл заав.  
“Гамшгийн эрсдэл-олон нийтийн оролцоо” сэдэвт арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аян өрнүүлж,  гамшгаас урьдчилан сэргийлэх материалыг 170 гаруй эцэг, эхчүүдэд тараасан юм.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА