L O A D I N G
logo
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Я.Шуурав лекц уншлаа

Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Я.Шуурав лекц уншлаа

  • Oct 20, 2020
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Я.Шуурав “Менежментийн шинэ парадигм” сэдвээр стратегийн лекц уншив. 
Лекцэд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 75 профессор багш, алба хаагч, суралцагчид хамрагдсан юм.
Шинжлэх ухаанд салбарын тэргүүлэх эрдэмтдийн судалгааны үр дүн, үндсэн санаанаас урган гарсан үзэл бодлын системийг парадигма хэмээн үздэг байна.  Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын орчны өөрчлөлт шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй дэвшлийн улмаас менежментийн онол үзэл баримтлалд парадигмын өөрчлөлт гарчээ.
 
 Энэ үеэр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Я.Шуурав “Байгууллагыг стратеги сэтгэлгээ, холч бодлоор удирдах, бенчмаркингийн судалгааг хэрэглэх, мэдлэгийг удирдан хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болгон ашиглах, байгууллага тасралтгүй суралцах нь чухал. Итгэлцлийг байгууллагын зан үйлийн хэм хэмжээ болгон төлөвшүүлэх чиглэл хандлагууд шинэ зууны менежментийн парадигмын үндсийг бүрдүүлж  байна” хэмээн онцоллоо.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА