L O A D I N G
logo
Дотоод аудит хариуцсан албан хаагчид харилцан туршлага солилцож байна

Дотоод аудит хариуцсан албан хаагчид харилцан туршлага солилцож байна

  • Oct 21, 2020
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан хөтөлбөрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагын дотоод аудит хариуцсан албан хаагчид аравдугаар сарын 20-28-ний хооронд харилцан туршлага солилцож эхэллээ. 
 
Энэ хугацаанд албан хаагчид Сангийн сайдын 2019 оны 268 дугаар тушаалаар баталсан “Улсын салбарын дотоод аудитын аргачлал”-ыг баримтлан Дотоод хэргийн их сургуулийн хүний нөөцийн зарим үйл ажиллагаанд дотоод аудит хийж, байгууллага тус бүрийн туршлага, арга барилыг хуваалцан ажиллаж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА