L O A D I N G
logo
Сонсогч, оюутнууд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ сорилоо

Сонсогч, оюутнууд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ сорилоо

  • Nov 30, -0001
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс шинжлэх ухаан, танин мэдэхүйн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ хичээлийн жилд уг тэмцээнийг “Центавр-2019: Сэтгэл судлалыг хэн сайн мэдэх вэ?” нэрийн дор нэгдүгээр дамжааны сонсогч, суралцагчдын дунд  энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Сион”, “Тусгал”, “Өөдлөх”,  Цагдаагийн сургуулийн 312 дугаар дамжааны “IQ чадамж” болон “Шонхор”,  Хилийн сургуулийн 411 дүгээр дамжааны “Тоонот”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 511 дүгээр дамжааны “Шүүхийн шонхорууд”, Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны “Аврагч” багууд оюун ухаанаа сорин өрсөлдөв.
Тэмцээн үндсэн гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд багуудын танилцуулга, богино хэмжээний кино, центавр гэсэн хэсгээс бүрдсэн юм.
Шүүгчээр “Идэр” их сургуулийн ахлах багш, докторант О.Оюунтунгалаг, “Сүлд” чуулгын Соён гэгээрүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямцэцэг, “Өнөр бүл” хүүхдийн төвийн сэтгэл зүйч М.Энхцэцэг нар уригдан ажиллалаа.
Тус тэмцээн нь сонсогч, суралцагчдын сэтгэл судлалын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн мэдлэг, чадварыг сорих, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, асуудлын мөн чанарыг олж үнэлэлт, дүгнэлт өгөх, төрөл бүрийн эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авах, сурах идэвхийг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болсныг оролцогчид онцлов.
Шүүгчдийн нийлбэр үнэлгээгээр тэмцээний нэгдүгээр байрт Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжаа, хоёрдугаар байрт  Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжаа, гуравдугаар байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 511 дүгээр дамжаа тус тус шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа. 
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА