Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн жагсаалын дүрэм”-ийн 155, 167, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Их сургуулийн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид аравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжлээ.
Их сургуулийн нийт бүрэлдэхүүн хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбоотойгоор Тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар үүрэг, чиглэл өгөв.

Энэ үеэр Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газраас Их сургуулийн багш, албан хаагч, сонсогч, суралцагчдад хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэг явуулсан юм.
Энэ үеэр Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газраас Их сургуулийн багш, албан хаагч, сонсогч, суралцагчдад хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэг явуулсан юм.