L O A D I N G
logo
Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт боллоо

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт боллоо

  • Oct 22, 2020
“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт” аравдугаар сарын 21-ний өдөр боллоо.
Сургалтад Их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжийн дарга нар хамрагдав.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилготой тус сургалт “Жендэрийн тэгш байдлын талаарх үзэл баримтлал”, “Байгууллага, хамт олныг манлайлахад жендэрийн талаар анхаарах асуудал”, “Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн түншлэл, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион явагдсан юм.  
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА