L O A D I N G
logo
Төрийн дээд одон, медаль гардууллаа

Төрийн дээд одон, медаль гардууллаа

  • Oct 23, 2020
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар аравдугаар сарын 23-ны өдөр гардууллаа. 

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор,  Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Гомбодорж Цэргийн хүндэт медалиар, Хангалт үйлчилгээний газрын ажилтан Ю.Даваасүрэн Алтан гадас одонгоор тус тус шагнуулав.

Энэ үеэр Алтан гадас одонгоор шагнуулсан Хангалт үйлчилгээний газрын ажилтан Ю.Даваасүрэнтэй уулзлаа. Тэрбээр “Би Их сургуульд 2005 оноос тасралтгүй 15 жил ажиллалаа. Өнөөдөр ажил хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсандаа баяртай байна. Намайг дэмжиж, тусалдаг Их сургуулийнхаа удирдлагууд, хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэв.
Шагнагдсан албан хаагч, ажилтанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Их сургуулийн  удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА