L O A D I N G
logo
Номын санч мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн боллоо

Номын санч мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн боллоо

  • Oct 23, 2020
Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Соёлын яам, Монголын Номын сангуудын консорциумтай хамтран Номын санч-мэдээллийн ажилтнуудын “library update-2020” улсын YII зөвлөгөөнийг аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
 
Их сургуулийн Төв номын санд болсон тус зөвлөгөөний нээлтэд Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар нар оролцож, үг хэлэв.
Номын санч-мэдээллийн ажилтнуудын “library update-2020” улсын YII зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сан, их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулийн 180 гаруй номын сан мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
Энэ үеэр зөвлөгөөнд оролцогчид Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус номын сан нь “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” /МNS 5742:2007/ стандартад нийцсэн, уншигч-үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орчныг бүрдүүлээд байна. Зөвлөгөөнөөр сүүлийн үеийн эрэлттэй ном, сурах бичгийн үзэсгэлэн дэлгэгдэв.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА