L O A D I N G
logo
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

  • Oct 26, 2020
ОЧИРБАТЫН АМАРСАЙХАН
/1975-2020/
Харчин овогт Очирбатын Амарсайхан нь 1975 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Улаанбаатар хотод Г.Очирбатын ууган хүү болон мэндэлсэн. 1983-1993 онд 10 жилийн 50 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2000-2002 онд Цагдаагийн академийн магистр, 2006 онд “Сургах  зүйн боловсрол” эзэмшүүлэх курсыг тус тус төгссөн.
О.Амарсайхан нь 1997-2002 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2002-2011 онд Цагдаагийн академид багш, ахлах багш, 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2013 онд мөн газарт Хүний нөөцийн хэлтсийн дарга, 2013-2014 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн  сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн дэд профессор , 2014-2016 онд  Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, 2016-2017 онд Мөрдөх албаны тэнхимийн дэд профессор, 2017-2019 онд эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, 2019-2020 онд Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахын удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессороор томилогдон ажиллаж байгаад 2020 оны 2 дугаар сард цэргийн байнгын тэтгэвэрт Цагдаагийн бэлтгэл хурандаа цолтой гарсан. Тэрбээр Монгол улсын ХЗДХЯ-ны шинэ үеийн 10000 гаруй боловсон хүчинг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
О.Амарсайхан нь эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасны учир 2001 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн медаль 2006 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны “ Алдар медаль, 2008 онд  Цагдаагийн ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”, 2009 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, 2010 онд Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”, 2011 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Онцгой байдлын албаны төлөө-II” тэмдэг, Гал түймэртэй тэмцэх байгууллагын 90 жилийн ойн тэмдэг”, 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”, 2015 онд “Цагдаагийн алдар” тэмдэг, 2017 онд “Цэргийн хүндэт медаль”, “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг, 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, 2018 онд “Цагдаагийн хурандаа” цолоор 2019 онд Онцгой байдлын ерөнхий газрын “Онцгой байдлын албаны төлөө-I” тэмдэг, 2020 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн нийт багш албан хаагч сонсогч нарын нэрийн  өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье, эрдэмтэн багш таны авьяас билэг, ажилч хичээнгүй, эгэл даруу  зан бидний сэтгэл зүрхэнд  үүрд хоногшин үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ, 1997 ОНЫ ТӨГСӨГЧДӨӨС