L O A D I N G
logo
Ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

Ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

  • Nov 15, 2019

Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
 Хурлаар ШШГЕГ-ын дарга, доктор (Ph.D), хурандаа Д.Дамдинцэрэн “Хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, анхаарах асуудал”, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Ариунболд “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт”, Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ “Хорих ял эдлүүлэх ажиллагааны нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.
 Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд анхаарах асуудал”, УЕПГ-ын сургалтын төвийн сургагч багш, прокурор Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, гарц”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл “Ял эдлүүлэх ажиллагааны явц дахь сургалт-нөлөөллийн ажилд тулгамдаж буй асуудал”, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, доктор /Ph.D/ Р.Оюунбадам “Хорихоос өөр төрлийн ялын гүйцэтгэлийн бодлого” зэрэг илтгэлүүдийг тус тус хэлэлцсэн нь сонирхолтой байлаа.
Хуралд ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд болон хотын бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, алба хаагчид, УЕПГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд, ДХИС-ийн ШШГС-ийн багш, судлаач нарын 60 орчим төлөөлөл оролцон ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд оруулах холбогдох нэмэлт өөрчлөлтийн саналыг ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА