L O A D I N G
logo
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн  2010 оны төгсөгчид сонсогчидтой уулзаж, ажлын туршлагаасаа хуваалцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 2010 оны төгсөгчид сонсогчидтой уулзаж, ажлын туршлагаасаа хуваалцлаа

  • Oct 27, 2020
Дотоод хэргийн их сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Их сургуулийн Тэргүүн дэд захирлаар батлуулсан хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн  2010 оны төгсөгчдийн эргэх холбоо бүхий уулзалт аравдугаар сарын 23-ны өдөр Их сургуульд боллоо.
Тус сургуулийг 2010 онд 28 сонсогч төгссөн байна. Уулзалтад тэдний төлөөлөл 12 төгсөгч, анги удирдсан багш, бэлтгэл дэд хурандаа Ж.Жуков, дамжааны захирагч, бэлтгэл хошууч Ц.Ганболд нар  уригдан  оролцсон юм.
Энэ үеэр төгсөгчид Их сургуулийн бүтээн байгуулалт, усан спорт сургалтын төв, Номын сан, сонсогчийн байр, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн багш, алба хаагчид, 1-4 дүгээр дамжааны сонсогчидтой уулзаж, ажлын туршлагаасаа хуваалцсан нь сонирхолтой  байв.
 Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимэээс зохион байгуулсан тус уулзалт үр дүнтэй болсныг сонсогч, суралцагчид онцолж  байлаа.  
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА