L O A D I N G
logo
“Ял оноох болон эрүүгийн эрх зүйн бусад арга хэмжээг авах тухай” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Ял оноох болон эрүүгийн эрх зүйн бусад арга хэмжээг авах тухай” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

  • Oct 28, 2020
ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академиас зохион байгуулсан “Ял оноох болон эрүүгийн эрх зүйн бусад арга хэмжээг авах тухай” сэдэвт эрдэм шинжилгээний цахим хурал аравдугаар сарын 28-ний өдөр Их сургуульд боллоо.   Хуралд Их сургуулийг төлөөлж,  эрдэмтэн, судлаач багш нар оролцов.  
Энэхүү хурлыг нээж Омскийн академийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.В.Николаевич үг хэлсэн бөгөөд тус сургуулиас долоон багш илтгэл хэлэлцүүлсэн юм.

 Хурлаар Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхдорж “Хорих ялыг дүйцүүлэн хасах математик статистикийн аргачлал, түүнийг практикт хэрэглэсэн байдал”, Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хошууч Б.Энхболд, тус тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа С.Гантулга, багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Анар нар хамтран “Монгол Улс дахь ялын бодлогын өөрчлөлт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), хошууч Б.Галбадрах “Монгол Улсад албадан арга хэмжээг хэрэгжүүлж буй байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр хуралд оролцогчид “Ял оноох болон эрүүгийн эрх зүйн бусад арга хэмжээг авах тухай” сэдвийн хүрээнд Монгол Улс болон ОХУ-д тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, туршлага судлав.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА