L O A D I N G
logo
Багш, судлаачид “Олон улсын болон үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хэсэг болох гэмт хэрэгтэй тэмцэх стратеги” сэдвээр хуралдлаа

Багш, судлаачид “Олон улсын болон үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хэсэг болох гэмт хэрэгтэй тэмцэх стратеги” сэдвээр хуралдлаа

  • Oct 29, 2020
ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уралын хуулийн дээд сургуулиас  “Олон улсын болон үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хэсэг болох гэмт хэрэгтэй тэмцэх стратеги” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг  аравдугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Их сургуулийн багш, судлаачдын төлөөлөл оролцсон тус хурлаар Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор, хурандаа О.Нэмэхханд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг амжилттай явуулах нөхцөл мэдээллийн аюулгүй байдлыг хангах нөхцөл мөн”,  Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам “Монгол Улс дахь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын нийгэм, эдийн засгийн урьтал нөхцөл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мөн хуралд ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Уралын хуулийн дээд сургуулиас гадна тус улсын Челябинск бүсийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, Свердловск бүсийн прокурорын сургалт арга зүйн хэлтэс, Бүгд Найрамдах Беларусь улсын Дотоод хэргийн яамны харьяа Могилевын дээд сургууль, Бүгд Найрамдах Казахстан улсын Дотоод хэргийн яамны харьяа Караганды академи болон Костанай академийн багш, албан хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Тус эрдэм шинжилгээний цахим хуралд оролцогчид олон улсын болон үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлууд, гэмт хэрэг, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг асуудлын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага судлав.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА