L O A D I N G
logo
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогчид спортын тэмцээнд амжилттай оролцлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн сонсогчид спортын тэмцээнд амжилттай оролцлоо

  • Nov 02, 2020
ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит Монголын шилдгийн шилдэг боксчдыг шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 22-25-нд Эрдэнэт хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Боксын спортыг Эрдэнэт хотноо үүсгэн байгуулагч С.Баттулгын нэрэмжит тус тэмцээн нь “Токио-2021” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, улмаар тив, дэлхий, олимпын наадамд хүчээ сорих шинэ залуу тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
 Нэлээд өрсөлдөөнтэй болсон тус тэмцээнд Монголын боксын холбооноос гаргасан нэрсийн дагуу жин тус бүрийн шилдэг найман тамирчин, гурван минутаар, 3 үе өрсөлдөв.
 Тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн  “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийн 532 дугаар дамжааны сонсогч Б.Мөнгөнсаран 51 кг жинд 2 дугаар байр эзэлж,  мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 
 
Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсны нэрэмжит чөлөөт бөхийн Монгол Улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 29-нөөс арван нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдов.  
Тус тэмцээний охидын 62 кг жинд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийн 532 дугаар дамжааны сонсогч Д.Наранжаргал амжилттай оролцож 2 дугаар байр эзэлж, мөнгөн  медаль, өргөмжлөл хүртлээ. Мөн тэрбээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Засгийн газраас олгодог хэмжээний мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА