L O A D I N G
logo
Стратегийн дадлага, сургалт зохион байгууллаа

Стратегийн дадлага, сургалт зохион байгууллаа

  • Nov 02, 2020
Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар Дундговь, Өмнөговь аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор Удирдлагын академийн профессор багш, суралцагчдын стратегийн дадлага, сургалтыг  аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд батлагдсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Дадлага, сургалтад профессор багш-11, суралцагч-24, жолооч-1, нийт 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар-Дундговь аймаг-Өмнөговь аймаг-Хилийн “Гашуун сухайт” боомт - Дундговь аймаг-Улаанбаатар хот гэсэн замналаар үүрэг гүйцэтгэв.   
Энэ хугацаанд багш, албан хаагч, суралцагчид Дундговь аймгийн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, хилийн 0131 дүгээр анги, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Дадлага, сургалтын хүрээнд Удирдлагын академийн Аюулгүй байдлын удирдлага, стратегийн профессорын багийн профессор, цагдаагийн дэд хурандаа Г.Базарваань, Удирдахуйн ухааны профессорын багийн дэд профессор, цагдаагийн хошууч Д.Түмэндэлгэр нар “Аюулгүй байдал, удирдах албан тушаалтны манлайлал, ур чадварыг дээшлүүлэх” чиглэлээр таван  байгууллагын 56 албан тушаалтанд 6 цагийн сургалт явуулав.
Мөн энэ үеэр Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн профессор, цагдаагийн хурандаа Б.Одбаатар нийт бие бүрэлдэхүүнд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн сургалтын үйл ажиллагааг танилцууллаа.



ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА