L O A D I N G
logo
“Байгууллагын соёл” сэдвээр стратегийн лекц уншлаа

“Байгууллагын соёл” сэдвээр стратегийн лекц уншлаа

  • Nov 02, 2020
ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академийн захирал, доктор Н.Сүрэнчимэг аравдугаар сарын 29-ний өдөр Их сургуулийн үйл ажиллагаа, музей, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхимтай танилцаж, “Байгууллагын соёл” сэдвээр стратегийн лекц уншлаа.
Энэхүү лекцэнд Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 70 гаруй профессор багш, алба хаагч, магистрантууд хамрагдав.

Лекцээр доктор Н.Сүрэнчимэг “Аливаа байгууллага зөвхөн даалгавар, дүрэм, журам, тоо баримт буюу “Юу” гэсэн асуудлын хүрээнд оршин тогтнодоггүй. Тэд “Яаж” буюу тогтоосон хүрээ хязгаартаа хүмүүс үүрэг, даалгавраа биелүүлэхийн төлөө хэрхэн хамтран ажиллаж байгаагаар үр дүн хэмжигдэх нь бий. Тэрхүү хамтран ажиллаж байгаа байдал байгууллагын соёлыг илэрхийлдэг.
Байгууллага бүр өөрийн гэсэн соёлтой. Энэхүү соёл ажил хэргийг явуулахад асар нөлөөтэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэлээ.


ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА