L O A D I N G
logo
Цагдаагийн хурандаа Э.Идэрцог доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

Цагдаагийн хурандаа Э.Идэрцог доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа

  • Nov 03, 2020
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан. Энэхүү хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог “Хүн амины хэргийн газрын үзлэгийн онол, практикийн асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертацын ажлыг хэлэлцүүлэн, амжилттай хамгаалав.

Ийнхүү горилогч Э.Идэрцогт Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрээр доктор (Ph.D)-ын зэрэг олгохоор шийдвэрлэлээ.
Мөн өдрийн хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн докторант, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхийн “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт диссертацыг шүүн хэлэлцэж, жинхэнэ хамгаалалтад оруулахаар шийдвэрлэв. Тус диссертацын ажлын жинхэнэ хамгаалалт ирэх 12 дугаар сарын сарын 4-нд болно.
ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖЛЫН АЛБА