L O A D I N G
logo
​“Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим”-ын нээлт боллоо

​“Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим”-ын нээлт боллоо

  • Nov 04, 2020
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэмжлэгээр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд “Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим” байгууллаа. 
Энэхүү танхимын нээлтийн ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болов.
Дотоод хэргийн их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, судлаачийн хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан тус танхимын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх, тус зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Эрдэнэчимэг, Санхүү, үйлчилгээний  хэлтсийн дарга Ц.Сувдаа, ахлах шинжээч Я.Баасанбат, ахлах референт Д.Энхсайхан болон Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх цаашид хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг гадаадын урт болон  богино хугацааны сургалтад хамруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА