L O A D I N G
logo
“Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийн сонсогчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

“Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийн сонсогчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

  • Nov 05, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхим нь Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр “Хүүхэд хамгааллын арга зүйн төв”-тэй хамтран “Нийгмийн ажил” бакалаврын хөтөлбөрийг сонгон суралцаж буй сонсогчдын мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр 2017 оноос хойш тогтмол ажиллаж ирсэн.
Тус байгууллагаас аравдугаар сарын 31-ний өдөр “Нийгмийн ажлын кейс менежментийн маягт бөглөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтад  532 дугаар дамжааны сонсогчид хамрагдаж хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүртгэх, асуудлыг тодруулах, эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийх, эко зураглал, генограмм зурах, яаралтай арга хэмжээ авах, төлөвлөгөө боловсруулах, хувилбарт үйлчилгээ үзүүлэх, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хянах, кейс хаах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл солилцсон юм.
Мэргэшүүлэх сургалтыг  “Хүүхэд хамгааллын арга зүйн төв”-ийн төслийн менежер Г.Цолмон удирдан явуулж,  сонсогчдод дасгал ажиллуулах, кейс судлах аргуудыг сонирхуулснаар тус сургалт үр дүнтэй болов.
Энэ үеэр сонсогчдод мэргэшүүлэх сургалтын гэрчилгээг гардууллаа.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА