L O A D I N G
logo
Сонсогч, суралцагчид клуб, секц, дугуйлангуудын үйл ажиллагааг танилцууллаа

Сонсогч, суралцагчид клуб, секц, дугуйлангуудын үйл ажиллагааг танилцууллаа

  • Nov 05, 2020
Дотоод хэргийн их сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах клуб, секц, дугуйлангуудын нээлтийн арга хэмжээ арван нэгдүгээр сарын 5-ны өдөр боллоо.
Их сургуулийн хичээлийн төв байранд зохион байгуулагдсан тус  арга хэмжээний үеэр багш, алба хаагч, сонсогч, суралцагчид клуб, секц, дугуйлангуудыг танилцуулж, бүтээлээ сонирхуулав.

Энэхүү арга хэмжээнд Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын дарга, хурандаа М.Мэнд-Амар, Суралцагчдын хөгжлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр  нар оролцлоо.
Энэ үеэр сонсогч, оюутан, суралцагсдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд хувь нэмэр оруулан бусад клубүүдийг манлайлсан шилдэг клуб,секц, дугуйлангуудад Их сургуулийн удирдлагууд “Талархал” гардуулсан юм.

Одоогоор Их сургуулийн хэмжээнд “Удирдагч”, “Төгс ухаан”, "Хууль сахиулагч", "Мөрдөгч", "Гэмт явдал судлал", "Цагдаа судлал", “Фокус”, Давалгаа, шүүхийн мэтгэлцээний “Justice” зэрэг 24 клуб, 8 секц, дугуйлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид өргөжиж, шинэ гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.







ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА