L O A D I N G
logo
Хилчид хээрийн дадлага, сургалтад хамрагдлаа

Хилчид хээрийн дадлага, сургалтад хамрагдлаа

  • Nov 09, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн хөтөлбөр, үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багийн 8042 дугаар дамжааны суралцагчдын  танхимын сургалтаар олж авсан онолын мэдлэгийг газар орон дээр бататгах зорилгоор хээрийн хичээл, дадлагыг Их сургуулийн “Гүнжийн хоолой” дахь сургалт, дадлагын төвд 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Сургалтыг Удирдлагын академийн Хилийн албаны удирдлага-стратегийн профессорын багийн профессор, хурандаа Я.Ариунболд ахлан, “Хил хамгаалалтын оператив урлаг”, хилийн отрядын даргын “Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж удирдах шийдвэр гаргах”, “Хил хамгаалалтын хангалтыг зохион байгуулах” сэдвийн хүрээнд хэсэгчилсэн болон нэгдсэн штабын дадлагын хэлбэрээр явуулав.
Энэ үеэр суралцагчид ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн “Улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах тухай удирдамж”-ийг хэрэгжүүлэх, отрядын даргын “Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах шийдвэр”-ийг боловсруулан, шийдвэрийн зургийг хөтөлж, хилийн отрядын штабын даргын удирдлагын холбоо мэдээлэл, ар тал хангалтын даргын хангалт, сэтгэл зүй, соёл сурталчилгааны ажил явуулах тухай захирамжуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Мөн суралцагч нэг бүрээр өдөр, шөнийн цагт газар орон дээр байр зүйн болон тактикийн баримжаалал хийлгэж, салбаруудад үүрэг хүргэх, хил хамгаалалтын ажиллагааны бодлогыг байр зүйн зураг болон газар орон дээр тодотгов.
Дадлагын төгсгөлд шийдвэрийн зөвлөгөөн зохион байгуулж, онолын мэдлэгээ бататгаснаар уг сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.





ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА