L O A D I N G
logo
“Инноваци 2020” уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

“Инноваци 2020” уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа

  • Nov 09, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвөөс жил бүр зохион байгуулдаг инновацийн шилдэг бүтээл тодруулах уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 6-ны өдөр явагдаж, дүнгээ гаргалаа.
                
Хоёрдугаар шатны шалгаруулалтад нийт 9 бүтээл оролцсоноос Ахлагчийн сургуулийн багш, ахмад Э.Энхбаяр, ахлах дэслэгч Б.Гантөмөр нарын “Ахлагч бүрэлдэхүүнийг мэргэжлийн сэтгэл зүйд бэлтгэх кабинет” төсөл нэгдүгээр байрт, Шинжлэн магадлахуйн институтийн багш, цагдаагийн хошууч Э.Батбаяр, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч Б.Ганзагас нарын “Монгол Улсад байдаг зарим төрлийн чулууг ашиглан гарын мөр илрүүлэх соронзон нунтаг хийх технологи боловсруулах, үйлдвэрлэх” төсөл хоёрдугаар байрт, Ахлагчийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Амартүвшин, багш, ахмад Г.Эрхэс нарын “Тээврийн хэрэгслийн шалгагчийн иж бүрдэл цүнх” төсөл гуравдугаар байрт тус тус шалгарав. 
Энэ жилийн “Инноваци-2020” уралдаанд оролцсон бүтээлүүд нь бүтээгдэхүүн, маркетинг, үйлчилгээ, зохион байгуулалтын гэсэн инновацийн бүхий л чиглэлээр шинэ санаа, шинэ мэдлэгийг бий болгож, Их сургуулийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлогтой  байлаа.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА