L O A D I N G
logo
Сонсогч, суралцагчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

Сонсогч, суралцагчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө

  • Nov 15, 2019
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд 2019 оны аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийнн тэмцээнийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулж  18 багийн 180 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээний дүнг танилцуулбал:
 
Эрэгтэйчүүдээс:
I байранд Б.Тэмүүжин ахлагчтай Цагдаагийн сургуулийн I баг
II байранд Б.Цогтбаатар ахлагчтай Цагдаагийн сургуулийн II баг
III байранд Ц.Алтанбулаг ахлагчтай Онцгой байдлын сургуулийн баг
 
Эмэгтэйчүүдээс:
I байранд Э.Энххүслэн ахлагчтай Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх сургуулийн баг
II байранд И.Үүрцайх ахлагчтай Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн баг
III байранд  Ц.Номиншүр ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг
Тус тэмцээний “Шилдэг довтлогч”-оор эрэгтэйчүүдээс Цагдаагийн сургуулийн Б.Цогтбаатар, “Шилдэг хамгаалагч”-аар Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжаны сонсогч Ц.Алтанбулаг, “Шилдэг холбогч”-оор Цагдаагийн сургуулийн Э.Энх-Од, эмэгтэйчүүдээс “Шилдэг довтлогч”-оор Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх сургуулийн 542 дугаар дамжааны сонсогч Э.Энххүслэн,“Шилдэг хамгаалагч”-аар Шийдвэр гүйцэтгэх сургуулийн 541 дугаар дамжааны сонсогч М.Мядагбадам, “Шилдэг холбогч”-оор  Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн 242 дугаар дамжааны суралцагч И.Үүрцайх нар шалгарч “Шилдэг”-ийн цом, мөнгөн шагналаар шагнагдсан. 
 
                                                   СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА