L O A D I N G
logo
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчдад  хүнсний дэмжлэг үзүүллээ

Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчдад хүнсний дэмжлэг үзүүллээ

  • Nov 16, 2020
Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоногоор сунгасан.
Иймд Дотоод хэргийн их сургуулийн удирдлагын зүгээс МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХИС-ийн болон Оюутны өргөө-2 оюутны байранд байрлаж буй Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн суралцагчдад хүнсний дэмжлэг үзүүлэв.
Нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилсэн тохиолдолд хүнсний илгээмж дахин хүргүүлэх тухайгаа Их сургуулийн захирал доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар илэрхийллээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА