L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн "Шуурхай Удирдлагын Штаб" хуралдлаа

Дотоод хэргийн их сургуулийн "Шуурхай Удирдлагын Штаб" хуралдлаа

  • Nov 16, 2020
Монгол Улсын Засгийн газар ээлжит бус өргөтгөсөн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл 14 хоногоор сунгасантай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн “Шуурхай Удирдлагын Штаб” 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дүүргүүдэд үүрэг гүйцэтгэж буй Захирлын зөвлөлийн гишүүдтэй цахимаар хуралдав.
Тус хуралдаанаар Их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн сунгах тухай” А/252 дугаар тушаалыг танилцуулж, Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатараас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд үүрэг гүйцэтгэх байдалд онцгой анхаарч, сонсогч нэг бүрийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд хяналт тавьж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжийн дарга нарт үүрэг болголоо.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА