L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн зорчигч тээврийн компаниудад талархал илэрхийллээ

Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн зорчигч тээврийн компаниудад талархал илэрхийллээ

  • Nov 18, 2020
Цар тахлын үед ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр шөнийн эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдыг тээвэрлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж буй Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн 1 дүгээр бааз, Зорчигч тээврийн 2 дугаар бааз, Зорчигч тээврийн 3 дугаар бааз, Автотерминал трейд ХХК, Эрдэмтранс ХХК-ийн хамт олонд Их сургуулийн бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА