L O A D I N G
logo
Эрдэмтэн багш, судлаачид “Эрүүгийн ял эдлүүлэх тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр санал солилцлоо

Эрдэмтэн багш, судлаачид “Эрүүгийн ял эдлүүлэх тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр санал солилцлоо

  • Nov 19, 2020
ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны Эрх зүй, удирдлагын академиас 11 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн ял эдлүүлэх тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд Их сургуулийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү хурлын “Эрүүгийн хариуцлага, ял” чиглэлийн салбар хуралдаанд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), хошууч Б.Галбадрах оролцож “Зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.  

Мөн тус хуралд ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Холбооны ял эдлүүлэх албаны болон Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулиуд, гадаад орнуудын ижил чиг үүрэг бүхий сургуулиудын тэргүүлэх пенитециарист эрдэмтэн, судлаачид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Энэ үеэр  эрдэмтэн багш, судлаачид “Эрүүгийн ял эдлүүлэх тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд санал солилцож, харилцан туршлага судлав.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА