L O A D I N G
logo
Үүрэг гүйцэтгэж байгаа сонсогчдод амны хаалт, оймс хандивлав

Үүрэг гүйцэтгэж байгаа сонсогчдод амны хаалт, оймс хандивлав

  • Nov 19, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн багш, суралцагчид  11 дүгээр сарын 19-ний өдөр “COVID-19”  халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа Их сургуулийн сонсогчдод 2500 ширхэг амны хаалт, 1250 ширхэг янмал оймсыг хандивлав.
         
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Ахлагчийн сургууль, Шинжлэн магадлахуйн институтын багш, албан хаагч, сонсогчид нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд хүч нэмэгдүүлэн эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА