L O A D I N G
logo
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн багш, суралцагчдын хандивын зүйлсийг сонсогчдод хүлээлгэн өглөө

Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн багш, суралцагчдын хандивын зүйлсийг сонсогчдод хүлээлгэн өглөө

  • Nov 19, 2020
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн багш, суралцагчид  “COVID-19”  халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа Их сургуулийн сонсогчдод 2500 ширхэг маск, 1250 ширхэг янмал оймсыг хандивласан.

Эдгээр зүйлсийг нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд хүч нэмэгдүүлэн эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй сонсогчдод түргэн шуурхай хүргүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг  2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18:00 минутад зохион байгуулж дууслаа.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА