L O A D I N G
logo
Сонсогч, оюутнууд англи, орос, хятад  хэлээр илтгэл хэлэлцүүлэв

Сонсогч, оюутнууд англи, орос, хятад хэлээр илтгэл хэлэлцүүлэв

  • Nov 18, 2019
“Цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт “WWH STUDENT CONFERENCE-2019” эрдэм шинжилгээний бага хурал Дотоод хэргийн их сургуулийн “Эрдэм-2” танхимд зохиогдлоо. Монголын их, дээд сургуулиудын хууль сахиулах болон эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан, сонсогчдын дунд зохиогдсон тус хуралд ДХИС, ҮБХИС, МУИС, ХААИС, ШУТИС, ИЗОУИС-ийн оюутан, сонсогчид оролцож, англи, орос, хятад  хэлээр 14 илтгэл хэлэлцүүлэв.
Дээрх илтгэлүүдийн шилдгийг тодруулсан бөгөөд I байрт ДХИС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хэлний сургалтын албаны багш, цагдаагийн ахмад П.Уранбадам, цагдаагийн ахлах дэслэгч Д.Долгоржав нарын удирдсан 322, 531 дүгээр дамжааны сонсогч А.Номундарь, А.Энхучрал нарын “Threat of darknet market” сэдэвт илтгэл шалгарч, ҮБХИС-ийн АБС, НХТ, олон улсын харилцааны III дамжааны сонсогч Б.Хулан, Х.Хонгорзул нар удааллаа.
Мөн энэ үеэр “Шилдэг уран илтгэгч”-ээр ИЗОУИС-ийн Чингис Соосэ ОУХС, олон улсын эрх зүйн 335, 239 дүгээр дамжааны оюутан Б.Саруулсайхан, Ч.Номундарь нар тодорч, МУИС, ХЗС-ийн I курсын оюутан Н.Оюухорол, Б.Номингэрэл нар “Шилдэг судлаач” болов.
“Шилдэг санаа, дизайнтай танилцуулга”-аар ШУТИС, БУХС, АЖМС-ийн оюутан Э.Аргун шалгарч, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тус хурлаар шилдэг илтгэлийг шалгаруулах, шүүгчийн бүрэлдэхүүнд Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн ахмад Г.Мөнгөншагай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Харуул хамгаалалтын тэнхимийн дэд профессор, хууль зүйн доктор, ахмад Б.Галбадрах, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш Л.Цогтбаяр, Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн доктор, цагдаагийн ахмад Б.Алтансүх, ХААИС-ийн гадаад хэлний багш Жек Кэннэди нар ажилласан юм.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА