L O A D I N G
logo
Багш, албан хаагчид шагнууллаа

Багш, албан хаагчид шагнууллаа

  • Nov 25, 2020
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Дотоод хэргийн их сургуулийн зарим багш, албан хаагчдад 11 дүгээр сарын 25-ны өдөр цол олгож,  шагнал гардууллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар “Хурандаа” цолоор Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Инновацийн төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Зулбадрах, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн хурандаа” цолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаяр, “Цагдаагийн дэд хурандаа” цолоор Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Гомбодорж, “Цагдаагийн ахмад” цолоор Их сургуулийн захирлын даалгавар гүйцэтгэгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбаатар  нар шагнуулав.    



Цэргийн хүндэт медалиар Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны профессорын багийн дэд профессор, цагдаагийн хошууч Д.Түмэндэлгэр, ”Цагдаагийн алдар” тэмдгээр Ахлагчийн сургуулийн Тактикийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа С.Нямжав, "Хүндэт хилчин" тэмдгээр ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Н.Дамбадаржаа нар шагнуулсан юм.
Мөн зарим албан хаагчид Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хүндэт жуух бичиг, Цагдаагийн ерөнхий газрын "Хүндэт жуух", “Албаны төлөө I, II” зэргийн медаль, хугацааны цолоор тус тус  шагнагдсаныг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжийн удирдлагуудад хүргүүлэв.
Шагнагдсан албан хаагчдад Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА