L O A D I N G
logo
Илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

  • Dec 23, 2020
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газраас хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн инноваци” сэдэвт илтгэлийн уралдааныг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Уралдаанд нийт 100 гаруй илтгэл ирүүлснээс тэргүүн байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор (Ph.D) Д.Бадам, Ч.Болормаа нарын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, зүйлчлэлийн асуудал, түүнийг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэл шалгарав. Дэд байранд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатын “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хохирогч төвтэй хандлагын үүднээс үнэлэх хавтаст хэргийн судалгаа” сэдэвт илтгэлийг шалгарууллаа.
Уралдааны гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 413 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, Дотоод хэргийн их сургуулийн магистрант, дэд ахлагч Ү.Галмандахын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх, оновчтой санал дэвшүүлэх нь” сэдэвт илтгэл тус тус шалгарсан юм.  
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА