L O A D I N G
logo
Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүнээр сонгогдлоо

Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүнээр сонгогдлоо

  • Dec 28, 2020
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газраас 2020 оны 10 дугаар сард зарласан Бага чуулганы гишүүний сонгон шалгаруулалтад Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс гурван эрдэмтний нэрийг дэвшүүлж, холбогдох материал, саналыг хүргүүлсэн.
Энэ хүрээнд Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Жигжидсүрэнгийн Болдбаатар Нийгмийн ухааны салбарын бага чуулганы гишүүнээр сонгогдлоо.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Болдбаатар нь Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөл, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, НҮБ-ын Ази, алс дорнодын институт, Ази, номхон далайн аюулгүй байдал судлалын коллеж, Европын аюулгүй байдал судлалын төвд зочин профессороор ажилладаг. Мөн Монголын Хуульч эрдэмтдийн холбооны тэргүүн, Евразийн полиграфчдын холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр тус тус  ажилладаг билээ.
Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганд төлөөлөлтэй болж, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, судалгааны их сургууль болон хөгжихөд бодитой дэмжлэг үзүүлэх юм.
Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны бага чуулганы гишүүн Ж.Болдбаатар таны ажилд амжилт,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА