L O A D I N G
logo
Сонсогч, оюутнуудын “Танилцах өдөрлөг” боллоо

Сонсогч, оюутнуудын “Танилцах өдөрлөг” боллоо

  • Nov 19, 2019
Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын бие бүрэлдэхүүн Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудын дунд “Танилцах өдөрлөг” зохион байгууллаа.
Сонсогч, оюутнуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний дунд  нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой тус арга хэмжээнд хоёрдугаар дамжааны сонсогчид болон Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн оюутнууд хамрагдав.

Энэ сарын 17-ны өдөр зохиогдсон уг “Танилцах өдөрлөг”-өөр Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетийн багш, алба хаагчид хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, Их сургуулийн “Хийморь” хамтлаг урлагийн тоглолт сонирхууллаа. “Танилцах өдөрлөг”-т 360 гаруй сонсогч, оюутан идэвхтэй оролцсон юм.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА