L O A D I N G
logo
Их сургуулийн алба хаагч, сонсогчдод талархал илэрхийллээ

Их сургуулийн алба хаагч, сонсогчдод талархал илэрхийллээ

  • Jan 14, 2021
Дэлхий нийтэд тархсан “COVID-19” цар тахлын халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм тогтоосон үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн Их сургуулийн алба хаагч, сонсогчдод тус дүүргийн Цагдаагийн газраас талархал илэрхийлэв.
Талархал, дурсгалын зүйлийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигт нэгдүгээр сарын 12-ны өдөр гардуулж, Их сургуулийн хамт олонд амжилт хүслээ.  
Монгол Улсын Засгийн газраас нийслэлд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” тогтоосонтой холбоотойгоор Дотоод хэргийн их сургуулийн 1400 гаруй багш, алба хаагч, сонсогч иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулан нийслэлийн зургаан дүүрэгт эргүүлд гарч, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.
 
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА