L O A D I N G
logo
Сонсогч, оюутнууд “Нийгмийн сэтгэл зүйн хандлагад ёс зүй, сахилга, хариуцлага нөлөөлөх нь” сэдвээр хуралдлаа

Сонсогч, оюутнууд “Нийгмийн сэтгэл зүйн хандлагад ёс зүй, сахилга, хариуцлага нөлөөлөх нь” сэдвээр хуралдлаа

  • Nov 19, 2019
“Нийгмийн сэтгэл зүйн хандлагад ёс зүй, сахилга, хариуцлага нөлөөлөх нь” сэдэвт сонсогч, оюутны эрдэм шинжилгээний хурал  энэ сарын 14-нд Дотоод хэргийн их сургуулийн “Эрдэм” танхимд боллоо.
Хилийн албаны сургуулийн Сэтгэл зүйн тэнхимээс сонсогч, оюутны эрдэм шинжилгээний тус хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Сонсогч, оюутны нийгмийн ухамсрыг дээшлүүлэхийн тулд өнөөгийн нийгмийн ёс суртахуун, хүмүүсийн хоорондын харилцааны зан үйл, түүнд тулгамдаж буй асуудал, залуучуудын ёс суртахууны доголдол, нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж буй байдал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, ёс зүй, хариуцлага нийгмийн эерэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус хурлын үеэр эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийг шалгаруулав.
Эрдэм шинжилгээний хуралд Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль болон бусад их, дээд сургуулиийн нийгэм, хүмүүнлэгийн салбарын оюутан, сонсогчид 40 гаруй илтгэл ирүүлсэн байна.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА